Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE)

“Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага нь Фаро Фаундэйшн төрийн бус байгууллага болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран 2023 оноос хойш “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, тэдний цахим шилжилтэд бие даан болон хамтын оролцоотойгоор манлайлан оролцох чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Төслийн хүрээнд иргэн төвтэй цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бодлого боловсруулах үйл явцад иргэдийн дуу хоолойг цахим орчинд бодитоор хүргэх, цахим ардчиллыг дэмжих арга хэмжээ, үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.
Иргэний нийгмийн байгууллагууд нь Монгол Улсын Засгийн газрын “Цахим Үндэстэн” зорилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй түнш, санаачлагч байх үүргийг хүлээж, хүртээмжтэй цахим шилжилтийн үйл явцад ардчилсан зарчим, оролцооны соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.








Төслийн материалууд
Төслийн чухал арга хэмжээнүүдийн бичлэгийг эндээс үзээрэй.
Төслийн өмнөх арга хэмжээнүүдийн материалуудыг эндээс үзээрэй.
Төслийн чухал арга хэмжээнүүдийн бичлэгийг эндээс үзээрэй.
Төслийн хамрах хүрээ ба оролцогчидтой танилцаарай
Төлөвлөгөөт үйл ажиллагаа
Төслийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг эндээс авна уу.
Төслийн онцлох үйл явдлууд















Төсөлд оролцогч ИНБ-уудын сэтгэгдэл
“…DICE төсөлд хамрагдан, байгууллагынхаа хэрэгцээнд тулгуурласан дэмжлэг авсан нь “сургалтад хамрагдах” болон “сурсан мэдлэгээ ашиглах чадвартай байх” гэдэг ойлголтуудын ялгааг харуулсан…”
Төсөлд оролцогч ИНБ-ын төлөөлөл
“…Манай төсөл Өмнөговь аймгийн эмэгтэй бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх итгэл өгсөн. Бид зөвхөн хэрэгсэл танилцуулаагүй, харин тэдгээрийг хэрхэн ашиглахыг зааж өгсөн…”
Тэтгэлэгт төсөл хэрэгжүүлэгч ИНБ-ын төлөөлөл
“…Төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтууд зөвхөн ур чадвар хөгжүүлэх төдийгүй бусад ТББ-уудтай танилцан, хамтын ажиллагааны боломж нээсэн…”
Төсөлд оролцогч ИНБ-ын төлөөлөл
