Цахим платформын тухай
Иргэний нийгэм одоо нь Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын санаачилгаар хэрэгжиж байна. Энэхүү платформ нь ПИН-ийн техникийн, байгууллагын болон төслийн удирдлагын туршлагыг багтаасан, Иргэний Нийгмийн Байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд туслах нэгдсэн мэдээллийн сан болон үйлчилгээний багц юм.
Иргэний нийгэм одоо платформ нь “Иргэний нийгэм одоо”-ийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ПИН-ийн жижиг иргэний нийгмийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн ОУТББ болтлоо өсөж хөгжсөн түүх, сургамж дээр тулгуурласан. ПИН-ийн ажилтнууд хүмүүнлэгийн байгууллагыг удирдах туршлагаа хуваалцаж, гишүүдэд техникийн зөвлөмж өгч, үндсэн бодлого, журмын талаар Англи болон Монгол хэл дээр ашиглах боломжтой урьдчилан бэлтгэсэн загваруудыг санал болгодог.
Энэхүү платформ нь онлайн болон биечлэн оролцох арга хэмжээ, үйл ажиллагаануудаар дамжуулан оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, “Иргэний нийгэм одоо” -ийн гишүүдийг бусад туршлагатай мэргэжилтнүүдтэй холбох, харилцан туршлага солилцох, хандивлагчидтай холбоо тогтоох боломжийг бий болгоно. Тус платформ нь иргэний нийгмийг бэхжүүлэхэд чиглэсэн тухайн улс орны хэмжээнд хэрэгжиж буй санаачилга, шүхэр байгууллагууд (сүлжээнүүд)-тай уялдаа холбоотой ажилладаг билээ.
2024 оны байдлаар Иргэний нийгэм одоо нь дэлхий даяар 90 гаруй гишүүнтэй бөгөөд үүнд Непал, Монгол, Украйн орнууд багтаж байна.